Аяга таваг угаах процессийг автоматжуулснаар танд олон талын ашиг өгөх юм. Юуны өмнө таны зардал багасч цаг зав их гарах болно. Хүний гараар угааснаас 10 дахин хурдан угаах тул танай ажилтан аяга тавгаа угаагаад үлдсэн цагаа өөр бусад ажилдаа зарцуулах боломжтой болно. Мөн гараар угаасаас 10 дахин бага ус зарцуулна. Хамгийн гол давуу тал бол аяга тавгийг өндөр градусын халуун усаар ариутгадаг тул аяга тавгаар нян бактери дамжихгүй. Танай гал тогооноос хоол идэж буй хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах маш чухал хэрэгсэл юм. Хүн гараар угаахдаа аяга таваг угаах химийн бодисыг бүрэн арилгаж чаддаггүй, сэрээний завсарт буй хоолны үлдэгдэл, бохирыг угааж арилгах боломжгүй байдаг.
Мэдээж гараар угаахдаа 65 градусын халуун усаар угаах, 90 градусын халуун усаар ариутгах боломжгүй юм. Нийтийн хоолны зориулалттай аяга таваг угаагч маань цагт 500-1000 аяга тавгыг 65 градусын халуун усаар угааж , 90 градусын халуун усаар ариутгаж 20-30 аяга тавгийг зөвхөн 4 литр усаар угаадаг, цагт 4квт цахилгаан зарцуулдаг юм.