1950 онд Швейцар улсад яг манайх шиг хеликобактер, гепатит В, С вирусын тархалт, дотор эрхтний өвчлөл өндөр байсан. Эрүүл мэндийн сайд нь Зориулалтын аяга таваг угаагчийг бүх нийтээрээ хэрэглэхийг уриалж, амны хөндийн эрүүл мэндээ хувь хүн өөрөө хариуцах хууль гаргасан. Нэг удаа эмчид үзүүлэхэд 50 франк төлөх бол шүдээ хорхойд идүүлээд эмч дээр олон удаа очиж байвал 1500 франкийн үнэтэй болгоод ард иргэддээ сонголт хийх эрхийг өгсөн. Ингэснээр хүн бүр 50 франк төлөхийн тулд 3,6 сар тутамд мэргэжлийн эмч дээр очиж гэр бүлээрээ эрүүл мэнддээ анхаарч эхэлсэн.