Бид 2008-2009 онуудад хүрэн нүүрсний хайгуулын ангийг Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь Үнст худаг нэртэй талбайд эрлийн машрут, өрөмдлөгийн ажлыг бие даан хийж 2009 оны 11-р сард АМГ-ийн эрдэс баялагийн зөвлөлийн хурлаар нүүрсний ордыг ашиглах ил уурхайн техник эдийн засгийн үндэслэлийг батлуулан Ашиглалтын лицензийг эзэмших болсон. 2010 оны 4-р сараас эхлэн Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Хүннү коал” компанитай хамтарсан компани байгуулан хайгуулын ажлыг үргэжлүүлэн олон улсын “жорк” стандартаар 676 сая тонны нөөцтэй дэлхийн томоохон эрчим хүчний хүрэн нүүрсний орд болоод байна.
2010-2012 онуудад Дундговь аймгийн Луус сумын нутаг 12692Х тоот тусгай зөвшөөрөл бүхий Cu-Mo-ийн профирийн төрлийн "Булаг шанд" төсөл дээр хэсэгчилсэн эрлийн маршрут, геологийн зураглал, бага гүний геофизик, өрөмдлөгийн ажлыг тус тус хийж өөрсдийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэлээ. Одоогийн байдлаар нийт 5-н цооног өрөмдөөд байгаа ба өөрсдийн өрмийн хүчин чадлаас хамаарч 2010 онд LDD1001 цооногийг 277,7м, 2011 онд LDD1101 цооногийг 710м, LDD1102 цооногийг 650м, 2012 онд LDD1201 цооногийг 798.5м, LDD1202 цооногийг 535м өрөмдөөд байна. Эдгээрээс хамгийн их гүнтэй өрөмдсөн нь 2012 онд LDD1201 дугаарын цооногийг 798,5 м гүнтэй. Энэхүү цооногт 0,00-20,0 м гүнд зэсийн ногоолин бүхий хоёрдогч хувирлын бүс, 20,0-70,0м гүнд ул мөр төдий эрдэсжилт, 70м-ийн гүнээс халькопиритийн шигтгээ бүхий хүдэржилт, 400м-ийн гүнээс халькопирит ба кварц-молбидений судланцар шигтгээ тасралтгүй ажиглагдаж байна.
Мөн өнгөрсөн 3 жил бид өөрсдийн 13259Х тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий алтны шороон ордын Элжгэн гол /Нүүрст уул-3 /төслийн талбайд хайгуулын ажил явуулж, эрлийн маршрут хийсэний улмаас алтны шороон хуримтлал бүхий Элжгэн голын илрэл байгааг тогтоосон. Тус эрлийн ажлаар хоорондоо 800-900 м зайтай эрлийн 3 шугамаар Элжгэн, Говь Элжгэн голуудын геоморфологийн бүх элементүүдийг хөндлөн огтолж өрөмдсөн. Эрлийн явцад нийт 48 цооног, 500 тууш метр өрөмдлөгийн ажил гүйцэтгэн 1250 ширхэг дээжинд анхан шатны боловсруулалт хийж, ажил хийгдсэн талбайн хэмжээнд Элжгэн голын татмын, дэнжийн, Говь элжгэн голын татамын ордуудыг тогтоон нөөцийн хэсэглэл ялгаж нөөцийг С2 зэргээр 117,1 кг-аар тооцсон. 2013 онд хайгуулын ажлыг үргэлжлүүлэн хийж байна.
“Говь Хурах” ХХК болон түүний салбар компаниуд нь нилээд хэдэн тооны сонирхол татахуйц ашиглалтын болон хайгуулын талбайнуудтай. Үүнд:
Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших 676 сая тонны нөөцтэй Үнстийн хүрэн нүүрсний орд
12692Х тоот тусгай зөвшөөрөл бүхий Cu-Mo-ийн профирийн төрлийн "Булаг шанд" төсөл - Дундговь аймгийн Луус сумын нутаг
13259Х тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий алтны шороон ордын Элжгэн гол /Нүүрст уул-3 /төсөл - Увс аймгийн Түргэн сум
Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд орших 13493Х тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй Рашаантын чулуун болон коксжих нүүрсний орд газар
Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт орших 14481Х тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий Тал нуурын чулуун нүүрсний илрэл