Дельфин партнерс ХХК нь 2021 оноос БНСУ-н Dolphin, Line, New seje, DAEA METAL компаниудын албан ёсны борлуулагчаар ажиллаж байгаа бөгөөд нийтийн хоолны зориулалттай автомат аяга таваг угаагч машин, аяга таваг угаагч машины өндөр контенцрацитай шингэн, мөсний машин зэргийг чанарын баталгаатайгаар борлуулж, засвар үйлчилгээ сэлбэг хэрэгслээр ханган ажиллаж байна. Dolphin брэнд нь олон улсын үзэсгэлэн худалдааны шилдэг патентийн шагналтай, дэлхийн 26 оронд экспорт хийгддэг дэлхийд танигдсан брэнд билээ. DAEA METAL компани нь БНСУ-ын анхны кофе загварын мөсний машиныг үйлдвэрлэсэн энэ салбарын тэргүүлэгч компани бөгөөд мөсний машины чанар болон борлуулалтаар Солонгос улсад тэргүүлдэг томоохон компани билээ. Бид хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, эдийн засгийн хэмнэлттэй, чанартай бүтээгдэхүүнээр иргэдэд үйлчлэх зорилго тавин ажиллаж байна. 2022 оноос бид үйл ажиллаагаа өргөтгөн Евро ази болон БНСУ, БНХАУ зэрэг орнуудад нийтийн хоолны тоног төхөөрөмж , хөдөө аж ахуй, уул уурхайн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн худалдаа хийж байна. Цаашид Зүүн өмнөд Азийн зах зээлд орж ажиллахаар төлөвлөж байна.